Folk Tale

Үнэг чоно хоёр

LanguageMongolian
OriginMongolia

Үнэг чоно хоёр хамт явж байгаад гүзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг:

— Энэ тосыг энд идэхэд зохисгүй, хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идье. Чи авч яв гэжээ.

Ингээд хоёулаа өндөр уулын оройд гарав. Гэтэл үнэг:

— Энэ тосыг хувааж идсэний хэрэггүй нэг нь л идвэл зохино гэлээ. Чоно:

— Хэн маань идэх вэ? гэхэд үнэг:

— Хэн ах настай маань идвэл таарна.

— Чи хэдэн настай вэ? гэж асуулаа. Чоно үнэгийг мэхлэж өнөөх тосыг идэхийн тулд:

— Намайг бага байхад Сүмбэр уул дов шиг, Сүн далай шалбааг шиг байсан билээ гэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чоно дотроо «Шар гайхал чамайг ч нэг мэхэллээ дээ. Одоо уйлсан ч уйлаагүй ч тос минийх болсон доо» гэж бодоод:

— Чи юундаа уйлаа вэ гэхэд үнэг:

— Надад гурван зулзага бий. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уярлаа гэхэд чоно түүнийг сонсож их л ичээд өлөн хоосон хонхолзсоор хонгилдоо буцахад үнэг өнөөх тосыг ганцаараа цадталаа иджээ.


Text view